Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр интернэт тоглоомын газарт өнгөрөгч наймдугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед иргэн “У” нь үл таних хүнд хутгалуулсан гэх хэргийг “Б” гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж тогтоосон билээ.
Улмаар түүнийг саатуулах үед хоёр гартаа хутга барьж, наалддаг туузаар бэхэлсэн байдалтай цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, улмаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргасан тул албаны тусгай хэрэгсэл болох резин сумтай буу ашиглаж үйлдлийг таслан зогсоож, аюулгүй болгож байсан.
Дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.