ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

O.Admin
2023-10-12

Солонгос улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамны дипломат ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байна гэсэн мэдээллийн дагуу цагдаад баригджээ.

Тодруулбал Сөүл хотын ЁнДёнпо цагдаагийн хэлтэст энэ сарын 9-ний өглөө 09:45 минут орчимд Олимп-даеро зам дээр "нэг машин шугам луу орж гараад байна согтуу жолооч байж магадгүй" гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу цагдаа нар сэжигтний машиныг зогсоож, үнэртүүлэгчээр шалгахыг хүссэн боловч машины жолооч, Монголын ЭСЯ-ны дипломат ажилтан А нь үнэртүүлхээс татгалзсан байна.

Дипломатч халдашгүй дархан цаазат байдаг тул цагдаа нар баривчлах боломжгүй байсан бөгөөд Монголын ЭСЯ-ны ажилтан хэргийн газарт ирж А-г авч явсан байна.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлд зааснаар дипломатууд эрүүгийн эрх мэдлээс чөлөөлөгддөг бөгөөд тэдний бие, оршин суугаа газрын халдашгүй дархан цаазат байдаг байна. 

Эх сурвалж: https://www.facebook.com/ijka.eb