Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй Улаанбаатар хотод хийн газ үнэртсэн эсэх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр нийслэлд хийн газ үнэртэж байна гэх мэдээлэл цахим хуудаст цацагдсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ дагуу зарим нутаг дэвсгэрт шалгалт хийлээ. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хороо Хонхор орчмоос эхлэн Улиастай, Дүнжингарав, Их Монгол хороолол, 100 айл, 120 мянгат, Хархорин зах зэрэг газраас урд шөнө газ, шатахуун үнэртээд байна гэх 230 орчим дуудлага бүртгэгдсэн. Буруу мэдээлэл түгээсэн дуудлага их иржээ. Урд шөнө Налайхад төмрийн үйлдвэрийн дуудлага ирээгүй. Мэргэжлийн байгууллагад ирээгүй. Тэгэхээр Налайх дүүрэгт үйлдвэрт гал гараагүй. Тавантолгой түлшид гал гараагүй. Дүнжингарав гараг хэсэгт мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Дүгнэлт мэдээлэл гараагүй байна" гэсэн юм.