ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрүүгийн хуулийн 29.1 дэх заалтыг хуучин хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ

O.Admin
2023-10-16

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн хэлэхдээ “Нэн яаралтай горимоор оруулж ирсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг лхагва гарагт хэлэлцэнэ. Энэ үеэр ажлын хэсэг олон талаас асуудлыг яриад хэлэлцэх байх аа. Эргэж харах олон зүйл заалтыг ч мөн ярилцах байх. Өнөөдөр МСНЭ-ээс сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах үүднээс 29.1 дэх заалтын мөрдөн байцаалтын нууц задруулсан бол хуулийн хариуцлагыг чангатгаж оруулж ирснийг эсэргүүцэж, шаардах хуудас ирүүллээ. Бид өнөөдөр бүлгийн хурал дээрээ энэ асуудлаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээллийг сонслоо.

Мөн Намын дарга буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн өөрийн байр суурийг илэрхийлсний дараа уг зүйл заалтыг чангаруулах шаардлагагүй буюу оруулж ирсэн хувилбарыг эгүүлэн татлаа. Одоо байгаа Эрүүгийн хуулийн 29.1 гэх заалт хэвээр байгааг тэр хэвээр нь мөрдөнө гэсэн үг. Оногдуулдаг хариуцлагыг өндөрлөж оруулж ирснийг болиулж байгаа юм" гэв. Мөн "Ирцийг хүчээр бүрдүүлдэг байдал манайд байхгүй болсон. Манай бүлгийн зарим гишүүд өөр албан тушаал руу шилжсэнтэй холбогдуулан арын ширээ хоосорсон учраас хэнийг хаашаа суулгах тухай л ярьж байсан. Ирц цахимаар байдаг учраас хэн нэгний өмнөөс өөр нэгэн хуралд суух боломжгүй" хэмээн УИХ-ын даргатай хоосон ширээнд хэнийг суулгах талаар ярилцаж байсан бичлэгтээ тайлбар өгөв.