Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоожээ.
Ингэхдээ их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэрэг шалгуураар эрэмбэлсэн байна.
Улмаар 83,5 хувиар Монгол улсын их сургууль жагсаалтыг тэргүүлж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ.
Урьдчилсан эрэмбэ, чансаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://highreport.eec.mn/performance/rank холбоосоор танилцах боломжтой.