Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, МУИС-ын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн номын санд ярьдаг, сонсдог ном бүхий өрөөг шинээр тохижуулан нээлээ.
МУИС-д 109 хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагч суралцдаг бөгөөд тэднийг тэгш хамруулах үйлчилгээг хүртээмжтэй болгох, сурах үйл ажиллагааг дэмжих, сургалтын орчин нөхцөлийг ээлтэй болгох зорилгоор харааны бэрхшээлтэй хүнд зориулсан аудио төхөөрөмж болон брайл номын булантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн захирал профессор Д.Бадарч нээж үг хэлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга доктор, дэд профессор Х.Тамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргал нар мэндчилгээ дэвшүүлж ХБХХЕГ-аас брайл номын дээж, номын шүүгээг дурсгал болгон гардууллаа.