БСШУС-ын дэд сайд асан Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ойрын хугацаанд явах гэж байгаа мэдээлэл байна. Харин түүний орыг залгах дэд сайдаар МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр болно эсвэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар очино гэх яриа байгаа юм. Ингээд энэ талаар Г.Ганбаяртай “Таван үг” солилоо.
-Сайн байна уу, Таныг БСШУС-ын дэд сайдаар очих гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Худал мэдээлэл гараад байна.
-Та эсвэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар очих гэж байгаа юм уу?
-Одоохондоо улс төрөөс хол байна. Би амарч байгаа.
-МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа юм уу. Ажлаа өгсөн гэх мэдээлэл байна?
-Ажлаа хийгээгүй. Ээлжийн амралттай байна.