Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийн дагуу Үндсэн сурах бичгийг цахимаар захиалан худалдан авах боломжийг бүрдүүллээ.
Сурах бичгийг худалдан авахдаа та:
- www.APLUS.mn хаягт хандан, нэвтэрнэ
 - Хүүхдийнхээ суралцаж буй ангийн сурах бичгийн багцыг сонгох
 - Өөрийн хүргүүлж авах хаягийн мэдээлэл оруулах /Хүүхдийнхээ сургуульд хүргүүлж, анги удирдсан багшаар дамжуулан хүлээн авах боломжтой/
 - Өөрт тохирсон төлбөрийн хэлбэрийг сонгож төлөх.
 
Сурах бичгийн багц нь дараах үнэтэй байна.
- 6 дугаар анги 59,400 төгрөг
 - 7 дугаар анги 81,600 төгрөг
 - 8 дугаар анги 94,500 төгрөг
 - 9 дүгээр анги 88,000 төгрөг
 - 10 дугаар анги 83,100 төгрөг
 - 11 дүгээр анги 96,100 төгрөг
 - 12 дугаар анги 63,400 төгрөг
 
Эх сурвалж: БШУЯ