Сүүлийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулна гэх мэдээлэл гараад байгаа билээ. Түүгээр ч барахгүй Засгийн газрыг унагахаар явж буй хүмүүсийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тэргүүлж байгаа гэх болсон. Тиймээс түүнтэй холбогдож таван үг солилоо.
-Сайн байна уу. Сайхан шинэлэв үү. Таныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахаар гишүүдээс гарын үсэг цуглуулаад явж байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй.
-Ирэх гуравдугаар сарын 25-нд огцруулах бичгээ УИХ-ын даргад өргөн барина гэсэн мэдээлэл байна?
-Өдөр судар нь бүр тодорхой болчихсон юм уу. Худлаа мэдээлэл байна. Тийм зүйл болохгүй.
-Хэрвээ Засгийн газрыг огцруулах гээд гарын үсэг зураач гэвэл та яах вэ. Гарын үсэг зурах уу?
-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Тиймээс би гарын үсэг зурахгүй. Үүнээс илүү хийх ажил их байна. Байнгын хорооны ажлаа тайлагнах гээд зав муутай байна.