Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээний хүрээнд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаарх сургалт зохион байгууллаа.
Сургалтад 9-12 дугаар ангийн 640 сурагчид хамрагджээ. Тус сургалтаар мэргэжил сонголтоо хэрхэн хийх, тулгарч буй саад бэрхшээл, өөрийн ур чадвараа хөгжүүлэх, хувь хүний төлөвшил хандлага, өөрийн үнэ цэнэ, сэтгэл хөдлөлөө удирдах арга зүйн чиглэлээр мэдээлэл хүргэсэн байна.