ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шилдэг 15 оюутанд БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо

O.Admin
2023-10-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын нэрэмжит тэтгэлгээр шилдэг 15 оюутныг шагнаж урамшууллаа.

Монгол улсын их сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхимээс Энхтөрийн Эгшиглэн,

Батбаярын Энэрэл,

Батзаяагийн Энхжин,

Жамъянсанжаагийн Мичидмаа,

Мөнхбаатарын Сумьяабазар,

Алтанхүүгийн Мягмарнаран,

Энхцагийн Индра,

Ганхүүгийн Төргэрэлт,

Бямбажавын Уянга,

Уугантөмөрийн Ууганжаргал,

Баярын Цэндсүрэн

Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулиас Гүнчинноровын Төртүвшин,

Ганбатын Мягмарсүрэн,

Ариунсайханы Дашжаргал нар тус тус шилдэг оюутны болзол ханган, тэтгэлэгт шалгарав.

May be an image of 14 people, map and text

May be an image of 8 people and text

Мөн Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурын инженер Д.Төрмөнхийн хүү Монгол улсын их сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхимийн оюутан Т.Мөнх-Эрдэнэ “Үе дамжсан цаг уурч оюутан” тэтгэлэгт шалгарч шагналаа гардан авлаа. Түүний ээж П.Отгонцэцэг нь мөн тус төвийн ус судлалын ахлах техникчээр 20 гаруй жил ажиллаж байгаа шилдэг албан хаагч юм.

Салбарын чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачилж, тэтгэлэг олгоход АДАПТ төслөөс дэмжлэг үзүүллээ.

May be an image of one or more people, people studying and text