ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Энхбаяр: Би дарга болох дургүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-13

Сүүлийн үед У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаана гэсэн мэдээлэл чих дэлсээд байгаа билээ. Энэхүү мэдээллийн гол дүрээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон түүнийг дэмжигчээр Л.Оюун-Эрдэнэ, Е.Баатарбилэг нар тодроод байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай таван үг солилоо.

-Таныг дараагийн Ерөнхий сайд болно гэсэн шуум гадуур байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Би дарга болох дургүй.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ё.Баатар­билэг гэх мэт хүмүүсийн нэр дуулдаад байна. Эдгээр гишүүд таныг дэмжиж байгаа гэх юм?

-Хамгийн сайхан ажил УИХ-ын гишүүн байх. Түүнийгээ л сайн хийх хэрэгтэй. Тийм хүн хүсээд байх албан тушаал биш шүү дээ. Харин надад бол хүсэл алга. Аливаа зүйлийг хийх гэж байгаа бол ядаж хүсч, дурлах хэрэгтэй.

-МАН-аас итгэл үзүүлж болно шүү дээ?

-Намаржингаа бужигналаа. Засгийн газраа хэр хурд­тай, үр дүнтэй ажиллах нь вэ гэдгийг харж байна. Тэд­ний гараас ямар зүйл гарах вэ гэдгийг ажиглаж байгаа.