ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Муудсан мах дахин боловсруулсан байж болзошгүй хэрэг бүртгэгджээ

O.Admin
2023-11-02

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтийн орчим муудсан мах дахин боловсруулж байсан байж болзошгүй хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 31-ний өдөр Эмээлт орчимд байрлах махны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийсэн байна.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8, 6.44 дүгээр зүйлд заасныг баримтлан Нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн аж. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай юм.