Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Ногоон дов гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 63 км, сумын төвөөс урд зүгт 48 км-т/ Шатахуун тээвэрлэгч автомашин онхолдож жолооч нь хавчуулагдсан тухай тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 00:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 43 тонн түлш тээвэрлэж явсан “ND4250” загварын зүтгүүр онхолдож жолооч Э /39 нас, эрэгтэй/-г автомашины бүхээгнээс эсэн мэнд гаргасан байна.