ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хакатоны шилдэг багуудад дэмжлэг үзүүлэх өдөрлөг боллоо

O.Admin
2023-11-09

Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг "Залуучуудын зохистой хөдөлмөр" үндэсний сүлжээ нь эгнээндээ төрийн болон иргэний нийгмийн 17 байгууллагыг нэгтгэдэг.

Тус байгууллагаас 2023 оны үйл ажиллагааныхаа хүрээнд 15-35 насны залуучуудын дунд зохистой ажлын байрыг дэмжих, залуучуудын ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой цогц асуудлуудыг шийдвэрлэх, шинэлэг шийдэл гаргах зорилгоор бичил төслийн болон дижитал шийдлийн хакатоныг хоёр удаа зохион байгуулаад буй. Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ, ОУХБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд 63 баг оролцсноос шилдгээр шалгарсан зургаан багт бага хэмжээний төслийн тэтгэлэг олгоод байсан билээ.

Шилдэг багуудын төслийг танилцуулах, зарим төсөл хөтөлбөрт шууд болон техникийн дэмжлэг үзүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллаж буй талуудын түншлэлийг дэмжих, уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор ЗАЛУУЧУУДЫН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ НЭГДЬЕ! өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Mungkin gambar 7 orang, orang belajar dan teks

Өдөрлөгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Каритас Чех, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Фридрих-Эбертийн Сан зэрэг иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, “Говь”, “Хаан” банк, “Рио Тинто” зэрэг дотоодын болон олон улсын томоохон компанийн 40 гаруй төлөөлөгч оролцож, залуучуудад зориулсан зохистой хөдөлмөрийг дэмжих шинэлэг шийдлүүд, инноваци, технологи шингээн боловсруулсан туршилтын төслүүдтэй танилцав. Түүнчлэн, хакатон тэмцээнд шалгарсан залуу оролцогчид болон төрөл бүрийн салбарын төлөөлөгчид төслийн санхүүжилт, тогтвортой байдал, мөн ирээдүйн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар нээлттэй хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Mungkin gambar 1 orang dan teks

Шилдэг зургаан төсөлд:

1.Law&Tech – Залуучуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх цахим тоглоом бүтээх төсөл,

2.Optimal Nmax – Ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах дижитал платформ үүсгэх төсөл,

3.Team NZ – Хиймэл оюун ухаан ашиглаж залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох платформ үүсгэх төсөл,

4.YULP Team – Франчайз эрхтэй худалдаа үйлчилгээний байгууллагуудын засаглалыг сайжруулах замаар Залуучуудад ээлтэй ажлын байрны соёлыг төлөвшүүлэх төсөл,

5.UNYAP – Албан бус эдийн засагт хөдөлмөр эрхлэгч залуучуудын хөдөлмөрлөх эрхийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх контент бүтээх төсөл,

6.YouTechGirls - Технологийн салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулах интерншип хөтөлбөр тус тус шалгараад байсан юм.