ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувийн эмнэлэгт мэс засалд орсон эмэгтэй нас баржээ

O.Admin
2023-11-13

Өмнөговь аймгаас Улаанбаатарт ирж, энэ сарын 11-ний өдөр буюу өнгөрсөн бямба гарагт “Үйлс бүтэмж” эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэс засалд орсон 37 настай эмэгтэй нас баржээ.

Талийгаач хагас унтуулгатай мэс ажилбарт орсон бөгөөд хагалгаа эхлээд удаагүй байхад бие нь муудаж, амьсгал нь тасалдсан байна. Тус эмнэлгийн эмч нар Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгч, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хүргэсэн ч яаралтай тусламж үзүүлэх тасагт амьсгал хураажээ.