Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын Зуны сургалтын хөтөлбөр зарлагдлаа.
Энэхүү зуны сургалт нь жил бүрийн долоо, найм, есдүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.
ТЭТГЭЛЭГТ ДАРААХ ЗҮЙЛС БАГТАНА. ҮҮНД:
Сургалтын төлбөр
Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол)
Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх
Зарим нийтийн тээврийн зардал
ТЭТГЭЛЭГТ ДАРААХ ЗҮЙЛС БАГТАХГҮЙ. ҮҮНД:
Олон улсын тээврийн зардал
Виз олголттой холбоотой зардлууд
Даатгалын зардал
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан
18-аас дээш настай, Монгол Улсын иргэн;
Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй эсвэл Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх.
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.
http://www.meds.gov.mn/post/133754