ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадын Төвдийг удирдах бодлого, ололт амжилтын цагаан ном гарчээ

O.Admin
2023-11-15

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас энэ сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай цагаан номыг хэвлэн гаргажээ.

Цагаан номд Төвд, Хятадын бодлогоор Төвдийн улс төр, эдийн засаг, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэм, экологийн соёл иргэншлийн салбарууд хэрхэн хөгжсөн, ядуурлыг бууруулж, дундаж түвшний чинээлэг нийгмийг цогцоор нь бүтээсэн, экологийн сайжруулж, эдийн засаг, соёлыг хэрхэн хөгжүүлсэн талаар бичжээ.

2022 онд Төвдийн дотоодын нийт бүтээгдэхүүн 213 тэрбум 364 сая юаньд хүрсэн бөгөөд үүнийг зэрэгцүүлэх үнээр 2012 онтой харьцуулахад 1.28 дахин нэмэгдсэн байна. 2013 онд төрөөс "Хятадын их судар Төвд боть" соёлын чухал төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, 15 жилийн хугацааг зарцуулан Туфа-ийн үеэс Төвдийг энх тайвнаар чөлөөлөх хүртэл Төвдийн уран зохиол, сонгодог зохиолуудыг хэвлэн нийтэлжээ.

Одоогийн байдлаар Төвдийн нийгмийн засаглалын чадавхи, орчин үеийн хөгжлийн түвшин эрс сайжирч, орчин үеийн боловсролын систем, орон сууцны аюулгүй байдлын систем, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо, нийгмийн хамгааллын хүртээмжтэй тогтолцоог цогцоор нь бүрдүүлсэн бөгөөд Лхаса хот Хятадын хамгийн аз жаргалтай хотуудын жагсаалтад долоон удаа орсон байна.