ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Венесуэлийн санал өгөх эрхийг ЮНЕСКО сэргээжээ

O.Admin
2023-11-15

Орон нутгийн цагаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд Венесуэлийн ЮНЕСКО-д суугаа төлөөлөгч Рудульфо Перес олон нийтийн сүлжээгээр дамжуулан "Венесуэлийн санал өгөх эрхийг ЮНЕСКО өнөөдөр сэргээсэн" гэж мэдэгдэв.

Перес хэлэхдээ, Венесуэль улс ЮНЕСКО-ын хамгаалж буй үнэт зүйлсийг дэмжиж ажиллана. ЮНЕСКО-гийн санаачилсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, нийгмийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах талаар ахиц дэвшил гаргана гэжээ.

Мөн өдөр Венесуэль санал өгөх эрхээ эдэлж, Палестин, Израилийн хооронд гал зогсоох хэлэлцээрийг дэмжсэн байна.