ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ жилийн хоёр дахь ЭЕШ-ыг өгөхөөр 5645 шалгуулагч бүртгүүлэв

O.Admin
2023-11-15

2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл аравдугаар сарын 19-ний 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цаг хүртэл явагдсан.

Энэ хугацаанд 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Тодруулбал

  • математикийн хичээлийн шалгалтыг 3463,
  • нийгэм судлалын шалгалтыг 3124
  • англи хэлний шалгалтыг 2853 шалгуулагч өгөхөөр байна. 

Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог билээ.