ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвлийн хүйтэнд автомашин асаахдаа анхаарах зүйлс

O.Admin
2023-11-17

Хамгийн эхэнд: 

Аккумляторын ачааллыг бууруулах

Машиныхаа хаалгыг бүрэн хаах.

Машин доторх бүх зүйлээ унтраах. Хөгжим, халаагуур, гэрэл гэх мэт

Түлхүүрээ хамгийн ихдээ 10 секунд дараарай. Түлхүүрээ 10 секундээс удаан эргүүлэх хэрэггүй. Ингэснээр стартер буюу манайхны хэлж заншсанаар "стачер" хэт их ачаалахаас зайлсхийх юм. Машин асахгүй бол аккумлятор цэнэг автал хүлээгээрэй. 10 секунд түлхүүрээ эргүүлсний дараа машин асахгүй бол түлхүүрээ буцаан, хоёр минут хүлээнэ.

Машин асааж хүчрэхгүй болсон аккумляторыг холбож асаагаарай. Хөдөлгүүр асах шинжгүй байвал аккумляторын цэнэг дуусаж, суусан гэсэн үг. Энэ үед холбогч хэрэгтэй бөгөөд өөр нэгэн машинтай холбож, асаах хэрэгтэй юм. Холбогч дээр (+) гэсэн тэмдэглэгээг өөрийн болон нөгөө машиныхаа аккумляторын (+) тэмдэглэгээ дээр тааруулна. Мөн (-) аккумляторын тэмдэглэгээ дээр (-) холбогчийг байрлуулна. 

Цэнэггүй аккумляторыг цэнэг авхуулахын тулд холбосныхоо дараа хэдэн минут хүлээнэ. Машинаа асаачхаад жаахан "хаазлаад" өгөөрэй. 

Зориулалтын аккумлятор халаагч ашиглах

Та худалдаж аваад машиндаа суурилуулж болох бөгөөд ингэхдээ заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Ил гал гаргахыг хориглоно.