Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 500 орчим алба хаагчийг зүрх судас, хавдар, дотор, мэдрэл, арьс харшил, чих, хамар хоолой зэрэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм.
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан алба хаагчдын өвчлөлийн судалгааг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хөтөлбөр боловсруулна.