ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд салбарт ажиллалаа

O.Admin
2023-11-20

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн тэргүүтэй компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах салбарт ажиллаж, уурхайн үйл ажиллагаа болон компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай газар дээр нь танилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59 хувь, Загийн усны хоолойн төсөл 93.8 хувь, Нүүрс ачилт, логистикийн терминалын төсөл 84 хувь, хуурай аргаар баяжуулах үйлдвэр 93.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, төсөл хөтөлбөрүүд болон төлөвлөсөн ажлуудаа график хуваарийн дагуу тасалдуулахгүй гүйцэтгэж, осол,эндэгдэлгүй ажиллахыг захилаа. Мөн уурхайчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Mungkin gambar 7 orang