Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэн нар “Насны хишиг” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний “Өдрийн үйлчилгээ”-г Баянзүрх дүүрэгт гэрээ байгуулан үзүүлж байгаа “Насны хишиг” төрийн бус байгууллага нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 онд 56 ахмад настанд өдрийн үйлчилгээг гэрээ байгуулан үзүүлсэн байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар