ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрээнд Монголоос 1422 сурагч суралцжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-23

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Эрээн хотод суралцах монгол хүүхдийн тоо тасралтгүй нэмэгдэх болжээ.

Зураг дахь асуултад хариулж буй сурагч бол Хулан. Хулан Улаанбаатар хотоос Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотын гуравдугаар дунд сургуульд суралцахаар ирсэн. Хэдэн жилийн өмнө түүний эцэг эх түүнийг сургахаар Эрээнд очсон бөгөөд өөрсдөө тэндээ ажилладаг байна. Тэд хүүхдээ Хятадын их сургуульд элсэн орсны дараа Монгол руугаа буцахаар төлөвлөжээ. 

Keterangan tidak tersedia.

Хятад Монголын хилийн хамгийн том боомт хот болох Эрээний хэд хэдэн бага, дунд сургууль, цэцэрлэгүүд Монголоос хүүхэд элсүүлж авдаг. Гуравдугаар дунд сургууль 1996 онд анх таван сурагч элсүүлж байсан бол түүнээс хойш 27 жилийн турш тасралтгүй сурагч элсүүлсээр иржээ. Энэ жилийн есдүгээр сард гэхэд 124 сурагч тус сургуульд элссэн байна.