АЖИЛ ОЛГОГЧИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
Энэхүү төсөл нь ажил олоход хүндрэлтэй иргэнийг дагалдан ажилтнаар дадлагажуулах замаар байнгын ажлын байраар хангах, дагалдан ажилтнаар дадлагажуулан ажиллах хүсэлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, дагалдан ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэний хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх, ажил олгогч нь дагалдан ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага туршлагатай ажилтныг дагалдуулан ажиллуулахад чиглэх юм.
САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН НӨХЦӨЛ, ХЭМЖЭЭ
- Улаанбаатар хотод ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;
- Ажил олоход хүндрэлтэй иргэнийг аймагт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ажилтны ердийн дагалднаар ажиллах таван сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;
- Ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах таван сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэгийг тус тус олгох;
Ажил олгогч Та энэхүү дэмжлэгт хамрагдахын тулд:
- хөдөлмөр эрхлэлтийн нэмэлт үйлчилгээ, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэн,
- Хорих ангиас суллагдсан болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн
- Зургаан сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг байнгын ажлын байраар хангасан байх шаардлагатайг анхаарна уу.
- Мөн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тав ба түүнээс дээш ажилтантай. Он дамнасан нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байхад л энэхүү туршилтын төсөлд хамрагдах бүрэн боломжтой.
Та төсөлд хамрагдахыг хүсвэл харьяа аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад хандана уу