ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Малчид нийслэлийн 10 цэгт өөрсдийн тогтоосон үнээр махаа борлуулна

O.Admin
2023-11-23

Энэ сарын 27-ноос ирэх арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд "Өвлийн идэш-2023" дундын зуучлалгүй махны өргөтгөсөн худалдаа нийслэлд зохион байгуулагдана. Тодруулбал малчид өвлийн идэшний махаа ченжийн гар дамжуулалгүй авч ирж, үнээ өөрсдөө тогтоож худалдаалах юм.

Нийслэлийн хэмжээнд найман дүүргийн 10 цэгт тус худалдаа долоо хоногийн турш зохион байгуулна.

  • Баянгол дүүрэг- зургаадугаар хороо, Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
  • Баянзүрх дүүрэг- Тэнгэр плаза худалдааны төвд Хэнтий, Сүхбаатар аймаг
  • Жуковын талбайд Дорнод, Хэнтий аймаг
  • Чингэлтэй дүүрэг- хоёрдугаар хороо, Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
  • Сонгинохайрхан дүүрэг- нэгдүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг 
  • 20 дугаар хороо, Номин агуулахад Булган, Говь-Алтай, Завхан аймаг
  • Хан -Уул дүүрэг- 20 дугаар хороо "Лавай" худалдааны төвд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
  • Багануур дүүрэг- Хэрлэн худалдааны төвд Сүхбаатар аймаг
  • Налайх дүүрэг- Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
  • Хан -Уул дүүрэг- 15 дугаар хороо, Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид махаа борлуулна.