Экологийн цагдаагийн албанаас экологийн асуудал хариуцсан цагдаагийн албан хаагчдад мэргэшүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулдаг аж. Сургалтад есөн дүүрэг, 21 аймгаас экологийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдаж байгаа аж.
Энэ сургалтад Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал угаарын хийн хордлого, хэрхэн сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар угаарын хий хэрхэн үүсдэг, хэрхэн сэргийлэх, гэр хорооллын айлуудын зуух пийшингийн нөхцөл байдал ямар байгаа мэдээлэл өгсөн юм.
Экологийн цагдаагийн албаны хувьд Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүднээс Улаанбаатар хот руу орох найман постод түүхий нүүрс оруулахгүй, шахмал түлшийг нийслэлээс тээвэрлэн гаргуулахгүй байхад хяналт тавин ажилладаг юм. Мөн угаараас сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг айл өрхүүдэд өгч ажилладаг байна.