Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Монголын маркетингийн холбоо хамтран Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн дэмжлэгтэйгээр “Young spikes competition-2024” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд оролцогчид жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүтээлч кампанит ажлыг боловсруулан хоёр өдрийн турш өрсөлдөв.
Баг тус бүр хоёр гишүүнтэй бөгөөд Монгол улсаа төлөөлөн Ази номхон далайн орнуудын хамгийн бүтээлч залуустай өрсөлдөх эрхийн төлөө 12 цагийн турш нийгмийн асуудлыг шийдэх бүтээлч шийдлүүдийг боловсруулж, өөрсдийн шинэлэг шийдлээ Англи хэл дээр үзэгч, шүүгчдэд танилцуулж өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Ингээд тэргүүн байранд "Black Jeans" баг
Дэд байранд "Eleganto" баг
Гутгаар байранд "A-Z" баг тус тус шалгарлаа.
Тэргүүн байр эзэлсэн "Black Jeans" баг эх орноо төлөөлж Сингапур улсад зохиогдох “Spikes Asia Festival of Creativity” тэмцээнд өрсөлдөнө.