ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-06

Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 12,16 дугаар хороонд ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд болж, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн 12, 16 дугаар хороодын 3300 айл өрхийг галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байшин, монгол гэрийн цахилгааны аюулгүй байдлыг хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийж нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хяналт шалгалтыг зохион байгуулж, заавар зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг арилгуулж ажиллана.

May be an image of 8 people, hospital, crowd and text

“Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж гэр хорооллын хорин мянга гаруй өрхийн аюул эрсдэлийг шалгаж, заавар зөвлөмж өгч аюулгүй байдлыг ханган ажиллаад байна.

May be an image of 4 people and text