ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг ДЭМБ-аас үнэ төлбөргүй авахаар болжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-07

Манай улсад хүүхдийн хавдрын өвчлөл өндөр түвшинд байдаг учраас хавдрын эмчилгээний зардал болон эмийн хүрэлцээ бага байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас  ДЭМБ-д санал уламжилжээ. Үүний үр дүнд хүүхдэд зонхилон тохиолдож байгаа зургаан нэр төрлийн хавдрын эмчилгээнд шаардлагатай 30 орчим төрлийн эмийг үнэ төлбөргүй олгохоор болсон байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Уламжилсан саналын дагуу манайд зонхилон тохиолдож буй хүүхдийн хавдрын зургаан нэр төрлийн хавдрыг эмчлэхэд шаардлагатай 30 орчим нэр төрлийн эмийг ДЭМБ-аас Монголд үнэ төлбөргүй олгох тухай захидал ирсэн. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-тай Монгол Улсын Засгийн газар холбогдох баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай болсон.  

Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурах эрхийг Эрүүл мэндийн сайдад олгох Засгийн газрын захирамж гаргуулах асуудлыг яаралтай оруулна. Засгийн газар, Эрүүл мэндийн яам хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд шаардлагатай 30 орчим нэр төрлийн эмийг ДЭМБ-аас үнэ төлбөргүй авах шинэ боломж нээгдлээ. Ингэснээр хүүхдийн хавдрын эмчилгээнд томоохон ахиц авчирна гэж харж байна” хэмээн мэдээлсэн юм.