ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Онцгой байдлын газар дэргэдээ цэцэрлэгтэй болжээ

O.Admin
2023-12-11

Нийслэлийн Онцгой байдлын газраас Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран тус дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгууллагын дэргэд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийн стандарт нормын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, иж бүрэн тохижилтыг гүйцэтгэсэн.

Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүллээ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.