ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Намынхаа данснаас хөрөнгө завшсан хэргээр Японы дөрвөн сайд огцорлоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-15

Японы эрх баригч нам доторх улстөрийн санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас дөрвөн сайд нь огцрохоор болжээ.  Тодруулбал, Ерөнхий сайд Фумио Кишидагийн Шадар бөгөөд Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Хироказу Мацүно, Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Ясүтоши Нишимүра, Дотоод хэргийн сайд Жюнжи Сүзүки, ХАА-н сайд Ичиро Мияшита нараас гадна өөр таван ч дэд сайд огцрохоор болжээ. 

Тэд эрх баригч нам доторх, тэр дундаа Ерөнхий сайд Абэ Шинзо агсны тэргүүлж байсан хамгийн том фракцийн улстөрчид юм. Улстөрийн санхүүжилтийн хувь хэлбэрээр намынхаа данснаас 500 сая орчим иен буюу 3.5 сая долларын хөрөнгө завшсан хэргээр тэдэнд хууль сахиулах байгууллагууд эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, сайд нарын танхимын Нарийн бичгийн дарга Мацүно сүүлийн таван жилд фракцийнхаа хөрөнгө босгох арга хэмжээний орлогоос 10 сая орчим иен буюу 70600 ам.долларыг хувийн сандаа гуйвуулж авсан, энэ асуудалд холбогдсон албан тушаалтнууд бүгд энэ орлогоо тайлагнаагүй байна.

Японы хуулиар намын санхүүжилтийн орлогоос татаас авах, хууль тогтоогчдод хувь олгосноо зохих журмын дагуу мэдүүлээгүй бол тав хүртэл жилийн хорих заалттай хууль бус үйлдэлд тооцогддог байна.