ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоолны хордлогын үед сүү, тараг хэрэглэж болохгүй

O.Admin
2023-12-30

Хоолны хордлого гэж юу вэ?

Хоол хүнс нян, вирус, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад нян, вирус, жижиг шимэгчид хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савалж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь хоолны хордлогыг үүсгэнэ. Мөн олон нийтэд зориулсан хоол хүнсийг бэлтгэгч, тогооч нь эрүүл мэндийн зохих үзлэгт орж, үйлчлэх эрхтэй байх ёстой.

Шалтгаан
Хүнсийг буруу ургуулах, хураах, хадгалах, боловсруулах зэргээс хүнсэнд нян орж болох бөгөөд нэг хүнснээс нөгөөд дамжина. Дархлаа суларсан үед хоолны хордлогод өртөх нь хялбар. Мөн дааврын өөрчлөлт нь нянд өртөмтгий болгодог. Дархлаа нь хангалттай хүчтэй байдаггүй бага насны хүүхдүүд мөн хоолны хордлогод өртөх нь эрсдэл өндөртэй тооцогддог.

Шинж тэмдэг

  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Гүйлгэх
  • Хэвлийгээр өвдөх, базлах
  • Халуурах
  • Хүнд хордлогын үед түргэн тусламж дуудахыг зөвлөнө. (Түргэн тусламж – 103)

Олон удаагийн давтамжтай бөөлжиж, гүйлгэснээр шингэн ихээр алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.

  • Урьдчилан сэргийлэлт
  • Хоол идэхээс өмнө гараа тогтмол угааж байх
  • Халуун усаар, савандаж гараа угааж байх
  • Хоол хийхдээ гараа угаах
  • Түүхий хоол идэхгүй байх
  • Түүхий махыг бусад хүнснээс тусад нь хадгалах
  • Шүүрхий хоол хийхгүй байх
  • Найдвартай үйлдвэрт хийгдээгүй бүтээгдэхүүн идэхгүй байх

Эмчилгээ
Хэрэв хоолны хордлогын шинж тэмдэг, зовиурууд 48 цагийн дотор зогсохгүй бол эмчид хандахыг зөвлөнө. Хоолны хордлогын үеэр шингэн нөхөх эмчилгээг түлхүү хийх ба, антибиотик хэрэглэж нян бактерийг устгадаг.

Харин гэрийн нөхцөлд

  • Хэдэн цагийн турш хоол идэхээ зогсоож, зөвхөн ус ууна
  • Хоросол найруулж ууна /нэг халбага давс, дөрвөн халбага элсэн чихрийг 1л усанд найруулж өдрийн турш бага багаар ууна/
  • Хоол идэж эхлэхдээ шөл, бантан идэх
  • Гүйлгэлт зогстол өөх тостой хоол, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх