ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгчийн мэндчилгээг эсэргүүцсэн хүүхдүүдийн эцэг эхийг торгожээ

O.Admin
2024-01-02

Монгол Улсын Ерөнхийлөгч он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Энэ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээ он солигдох мөчид телевизүүдээр цацагдсан бөгөөд нэгэн иргэн хүүхдүүдийнхээ уг мэндчилгээнд үзүүлж буй хариу үйлдэл, доромж дохио зангаа бүхий дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн юм.

Тэгвэл уг хэрэгт Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээж, 100 мянган төгрөгөөр торгожээ.

Цагдаагийн байгууллагаас хэргийн талаарх мэдээлэлдээ "Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм. Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна” хэмээн дурьдсан байв.