Ираны шүүхийн албан ёсны Mizan online цахим мэдээллийн сайтад эмэгтэйчүүдийн эсрэг ял шийтгэлийн талаарх хачирхалтай мэдээлэл нийтлэгджээ.
Тодруулбал, толгойн гивлүүр зүүгээгүй эмэгтэйг “Олон нийтийн ёс суртахууныг зөрчсөн” гэж үзэн, 74 удаа ташуурдах шийтгэл ногдуулах талаар мэдээлсэн байна. Уг шийтгэлийг Рояа Хешмати гэх эмэгтэйд ногдуулжээ. Түүнийг нийслэл Тегеран хотод олон нийтийн газарт гивлүүргүй явсан хэмээж, ташуурдах шийтгэл ногдуулсан аж.
Ингэхдээ холбогдох хууль болох исламын шашны хуулийн дагуу бүсгүйг 74 удаа ташуурдах шийтгэсэн хэмээн тайлбарласан байна.