ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутны картын хөнгөлөлт маргаашаас хэвийн үргэлжилнэ

O.Admin
2024-01-09

2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байсан. 

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах чиглэл ирүүлсний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс оюутны хөнгөлөлттэй зорчилт хэвийн үргэлжлэх болсныг "Улаанбаатар Смарт Карт" ХХК-иас мэдээллээ.