ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх бодлогын баримт бичиг батлагдлаа

O.Admin
2024-01-18

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа.

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах асуудлыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хэд хэдэн удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлж байсан хэдий ч шийдвэрлэгдээгүй өнөөг хүрснийг энэ удаагийн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлсэн нь Батлан хамгаалах салбарын цаашдын хөгжлийн бодлогыг Монгол Улсын төр, засгаас дэмжсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг  батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ