ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БУЛГАН: Орхон сумын Эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орлоо

O.Admin
2024-01-22

Булган аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төв шинэ байраа ашиглалтад хүлээж авлаа.

Улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан шинэ  эмнэлгийг тусламж үйлчилгээ явуулах стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, материаллаг баазаар бүрэн хангасан байна.

Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор эмч, мэргэжилтнүүд тохилог орчинд ажиллахаас гадна тус эмнэлгээр үйлчлүүлдэг 3364 иргэн  эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэж байгаа юм.