ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГССҮТ Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтарна

O.Admin
2024-01-22

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийн дарга Б.Эрдэнэваанчиг нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ГССҮТ-ийн салбар эмнэлэг нь Спортын гэмтлийн төвтэй болсноор төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэх, баг тамирчид төдийгүй иргэд үйлчлүүлэгчдэд чанар, хүртээмжтэй үйлчлэх бүрэн боломжтой болсон юм.

Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлзүйн сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээ,  төсөл хөтөлбөрийг хамтран зохион байгуулах, улмаар спортын анагаах ухаан, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний талаарх иргэд, олон нийтийн эрүүл мэндийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьсон байна.

Түүнчлэн спортын гэмтлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, сургалт болон эмчилгээний арга техникийн талаар мэдээлэл солилцох, баг тамирчдын бэртэл гэмтлийг оношлох, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх зэрэгт хамтран ажиллах юм.

Эх сурвалж: ГССҮТ