ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Чинзориг: 10 иргэн ГССҮТ-д  хүргэгдсэнээс гурвынх нь биеийн байдал маш хүнд байна

O.Admin
2024-01-24

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн хийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан машин, суудлын автомашинтай шүргэлцэж, гал түймрийн ноцтой осол гарсан билээ.

Осолтой холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан талаар хэвлэлд мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ослын улмаас гэмтэж бэртсэн иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Одоогоор ГССҮТ, түүний харьяа Түлэнхийн төвд 10 иргэн осол гэмтлийн улмаас хүргэгдсэнээс гурвынх нь биеийн байдал маш хүнд буюу бүх биеийн 80-90 хувийг хамарсан түлэгдэлттэй, эмчилгээ хийлгэж байна. Түүнчлэн, хоёр нь  35-45 хувь, таван нь 15-28 хувийн түлэгдэлттэй, шаардлагатай эмчилгээг хийлгэж байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд боловсон хүчин, эм тарианы нөөц гаргаж ажиллаж байгаа бөгөөд эмчилгээ үйлчилгээг хэвийн явуулж байна. Тодорхой иргэдийг зочид буудалд нүүлгэн шилжүүлж байршуулсан. Эдгээр иргэдэд гурван баг гарган сэтгэл заслын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж  ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн газраас 119 тусгай дугаар ажиллуулж, долоон ажилтан мэдээ, мэдээлэл өгч байна” гэлээ.