ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Чинзориг: Түлэнхийн төвд эрчимтийн мэргэшсэн эмч нарыг татан ажиллуулж байна

O.Admin
2024-01-25

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төвд очиж ослын улмаас түлэгдэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал, эмчилгээний явцтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. 

Түлэнхийн төвд ослын улмаас яаралтай тусламжаар 14 хүн ирснээс дөрөв нь харьцангуй хөнгөн бөгөөд эмнэлгийн анхны тусламж, зөвлөгөө авч, харьяа дүүргийнхээ хяналтад шилжсэн байна. Үлдсэн 10 хүний зургаа нь Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

С.Чинзориг сайд "Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал маш хүнд, тэр тусмаа 80-90 хувийн түлэгдэлтэй хүмүүсийн хувьд илүү хүнд байна. Бүгд амьсгалын аппаратанд орсон. Ажиллах хүчний хувьд төв эмнэлгээс эрчимтийн мэргэшсэн эмч нарыг татаж ажиллуулж байна. Мөн Дотрын тасгийн эмч, сувилагч нарыг нэмэлтээр ажиллуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зохион байгуулалтуудын хийсэн. Эм, тарианы нөөц хангалттай ч түлэгдэлтэй хүмүүст нэн чухал альбумин уургийн бэлдмэлийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа зэргийг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах эмч танилцуулсан.

ЭМЯ-наас тодорхой асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Эрчимт эмчилгээнд нэн шаардлагатай тарианы помп 30 ширхэгийг нийлүүлсэн. Шаардлагатай байгаа уургийн бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, хугацаа алдахгүй худалдан авах нөхцлөөр хангахаар боллоо" гэлээ. 

Mungkin gambar 3 orang dan rumah sakit

Мөн тус төвд ажиллах үеэр эмч мэргэжилтнүүдээс гадна Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссож, өвчтөний сахиурыг ойр ойрхон солихгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихийг анхааруулж, аль болох тайван байхыг захилаа. 

Mungkin gambar rumah sakit

Улмаар тэдний  тавьсан хүсэлтийн дагуу зарим асуудлыг шийдвэрлэж, эмнэлгийн удирдлагад ар гэрийнхэнд зориулан зай талбай томтой өрөө тасалгаа гаргаж өгөх, сахиуруудыг амарч, цай хоолоо идэж уух боломжтой байлгахад анхаарах үүрэг өгөв. Мөн хэвлэлийнхэнд өвчтөнүүдийн биеийн байдлын талаар тодорхой мэдээллийг тогтсон цагт эмч нараар өгүүлэх боломжийг бүрдүүлэхээр тохирлоо.