ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГССҮТ-өөс “Цагаан сар-Хариуцлага” аяныг зарлажээ

O.Admin
2024-02-07

Гэмтэл, согог судлалын үндэсний төв “Цагаан сар-Хариуцлага" сэдэвт аяныг 2024 оны хоёрдугаар сарын 6-наас эхлэн зарлажээ. 

Сар шинийн баяр ёслолын үед зонхилон тохиолдох халдварт бус өвчлөл, зам тээврийн осол, ахуйн хүрээний санаатай болон санамсаргүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундааны хэрэглээг иргэдийн дунд бууруулах, иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, мэдээлэл, сургалт, сурталчилгаа, эрүүл аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх замаар осол, гэмтлийг бууруулах зорилготой тус аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.