ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ҮАБЗ-ийн асуудлыг хэлэлцүүлэхээр чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

O.Admin
2024-03-15

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг.

2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцсон юм. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн мэдээллийг сонсохоор хаалттай горимд шилжүүүллээ.