ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БУЛГАН: “Марш, тусгай бэлтгэлийн аварга тасаг-2024” тэмцээн боллоо

O.Admin
2024-03-17

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жил, Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш, тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах цогцолбор тэмцээн Булган аймгийн Хялганат тосгонд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн байрлалд 2024 оны 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд Булган аймгийн Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар Онцгой байдлын газар, ШШГГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, Цагдаагийн газар, 5 тасгийн 50 гаруй алба хаагч 10 км замыг ерөнхий цэргийн саад буудлага, гранат, хөнөөлийн голомт, цэргийн байр зүй, тактик, химийн норматив зэрэг төрлүүдээр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Mungkin gambar sepeda Motor dan keramaian

“Марш, тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах цогцолбор тэмцээнд:

гутгаар байранд Онцгой байдлын газрын дэслэгч Э.Галбадрах ахлагчтай тасгийн тамирчид,

дэд байрт Хилийн цэргийн 0286 дугаар ангийн ахлах дэслэгч Г.Болдсайхан ахлагчтай тасгийн тамирчид,

тэргүүн байранд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дэслэгч Э.Төртогтох ахлагчтай тасгийн тамирчид шалгарч шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөлийн эзэд боллоо.