“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү ёслолтой зэрэгцэн БНМАУ-ын баатар, залуу жанжин, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, БНМАУ-ын баатар Л.Дандарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа мөн боллоо.
Манай улс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан түүхтэй билээ. Тиймээс БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн өдрийг албан ёсор тэмдэглэж ирсэн. Хожим 2003 онд УИХ-аас батлагдсан гарсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.
Монгол цэргийн өдөр бол улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрсийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр юм.