Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хайлантай рашаант гэх газарт хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр өдрийн 15.49 цагт бүртгэгджээ.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашин, сум дундын Цагдаагийн тасгийн экологийн цагдаагаар ахлуулсан ажилтнууд тухайн өдрийн 17:09 цагаас эхлэн ой, хээрийн гал түймрийн голомтод ажиллажээ. Гал түймрийг 18:14 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртөж шатсан байна.