Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгийн хоёр настныг туслах багш нь хүлж, зодсон гэх мэдээлэл цацагдсан.
Харин энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө "Бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн багш нартай хариуцлага тооцож, эцэг эхийн гар утсыг цэцэрлэгийн камертай холбох ажлыг эхлүүлнэ" гэсэн юм.
Тэрбээр цааш нь "Камерын өнгөрсөн хугацааны бичлэгүүдийг шүүж, олон нийтэд мэдээлнэ. Мөн туслах багш нарыг 45 хоногийн хугацаанд цахимаар бэлдсэний хор уршиг гарч байна. Бид тогтолцоогоор нь асуудлыг харж, шинэчлэлийг хийх шаардлагатай. Багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч, удирдлагуудын ур чадварыг дээшлүүлнэ. Тухайн багш үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн салбарын хувьд ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ" гэдэг хариултыг өгчээ.