ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулалт хэвийн байна

O.Admin
2024-04-10

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт тэрбум 285 сая ам.долларын үнэлгээтэй 11 сая тонн нүүрс борлуулснаас 985.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 9.1 сая тонн нүүрсийг худалдан авагч компаниудад хүлээлгэж өгсөн үзүүлэлттэй байна. Нийт борлуулсан нүүрсний 40 хувийг, борлуулалтын орлогын 50 хувийг Биржийн арилжаагаар борлуулсан нүүрс, арилжаанаас олсон орлого бүрдүүлж байна.

Энэхүү үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал борлуулалт 1 сая тонноор буюу 11 хувиар, экспорт 2 сая тонноор буюу 32 хувиар тус, тус өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн компани Тавантолгойн бүлэг ордыг үр ашигтай, сорчлохгүй жигд ашиглах бодлого баримтлан ажиллаж байгаа ба зөвхөн он гарснаас хойш 3.1 сая тонн сул коксжих нүүрс борлуулсан байгааг түүхэн амжилт гэж нэрлэж болно. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд компани 212 мянган тонн сул коксжих нүүрс борлуулсан байдаг бөгөөд нүүрс борлуулалт хэвийн явагдаж байна.