Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хөтөч замыг анх Япон улсын Окояама хотод 1967 онд санаачлан хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр үеэс дэлхийн бусад орнуудад түгэн тархжээ.
Энэ нь харааны бэрхшээлтэй хүмүүст явах чигийг зааж, гарц, саад тотгор ойртож байгааг мэдрүүлэх өөр өөрийн гэсэн онцлогтой товгор хээ бүхий хавтангуудыг явган хүний замын дагуу суулгаж өгдөг. Манай орны хувьд хөтөч замыг барих, хэрхэн төлөвлөж барих тухай Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар. MNS 6056:2009, Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэйиргэдэд зориулсан зам. Техникийн шаардлага. MNS5682-2006 стандартуудад тусгасан байдаг.
Хараагүй хүний хөтөч замын товгор хавтангууд нь өөр өөрийн гэсэн утга агуулгыг илэрхийлж байдаг.